• Өнөөдөр 2026-09-13

Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-02,   298

       Киргиз Улсад болж буй дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар түрүүлсэн байна. Чолпон-Ата хотын "Газпром" ордонд дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол бөхийн барилдаан зохион байгуулагдаж өндөрлөв. Наадмын хөтөлбөрт анх удаа орж буй манай үндэсний бөхийн барилдаанд нийт 13 орны бөх зодоглож медалийн эзэд тодорлоо.  Улсын заан Д.Анар Монголын багийн салхийг хагалж, үндэсний бөхийнхөө төрөлд алтан медаль хүртснээр тус наадмаас тав дахь алтан медалиа зүүлээ.

Медаль хүртсэн бөхчүүд:

АЛТАН МЕДАЛЬ - Доржийн АНАР  “Монгол”

МӨНГӨН МЕДАЛЬ- Мөнгэ Эртинэ Күүлэр  “ОХУ”-ын Тува

ХҮРЭЛ МЕДАЛЬ- Сүрилигэ “БНХАУ” Өвөр Монгол

ХҮРЭЛ МЕДАЛЬ- Орозбек Аширов  “Киргиз”.


 

 


Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-09-02 09:26:02
    333: Амжилт хүсье.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188