• Өнөөдөр 2026-09-01

Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ

      Монгол Улсын гавьяат тамирчин 92 настай Цэрэнгийн Раднаа гуай ахмад мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцож байна.  Тэрбээр 2019 онд Польшийн Торун хотод болсон ДАШТ “World Masters Athletics Championships”-ээс гурван алтан медаль хүртэж байлаа. Улмаар 2024 онд Шведийн Готенбург хотод болсон “World Masters Athletics Championships”-оос зургаан алтан медаль, 2025 онд АНУ-ын Флорида, Алачуа-аас   “World Masters Athletics Championships”-оос зургаан алтан медаль хүртсэн юм.

    Харин одоо Өмнөд Солонгосын  Дэгү хот “World Masters Athletics Championships Daegu-2026” оролцож зургаан төрөлд байгаа. Одоогоор дөрвөн төрөлд оролцож, дөрвөн алтан медаль медаль хүртээд байна.  Удахгүй 1500 м болон 400 м-ийн төрөлд гүйхээр хүлээж байгаа. Өнөөдрийн байдлаар МУГТ Ц.Раднаа гуай ДАШТ-ээс нийт 19 алтан медаль хүртсэн ховорхон амжилтын эзэн болжээ. Энэ удаагийн ДАШТ-ий үлдсэн хоёр зайд түрүүлж чадвал түүний алтан медалийн тоо 21 болох юм.


 

 


Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188