• Өнөөдөр 2026-09-01

Ж.Алдаржавхлансайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав

    Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өчигдөр буюу 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо ОХУ-ын Спортын сайд бөгөөд Оросын олимпын хорооны ерөнхийлөгч Михаил Владимирович Дегтярёвтой уулзав.

    Уулзалтын эхэнд талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн мэндчилгээ харилцан дэвшүүлж, хоёр орны биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагаа жил бүр өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэлээ.

    Талууд уулзалтын үеэр цахим спортын төрлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр орны баг, тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд харилцан урьж оролцуулах, спортод авьяастай хүүхдүүдийн хөгжилд бага наснаас нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.


 

 


Ж.Алдаржавхлансайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188