• Өнөөдөр 2026-08-31

Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн гол тоглогчдын нэг Ш.Энхийн-Од бэртлийн улмаас Фижигийн эсрэг тоглолтыг өнжсөн ч өнөөдөр Тайландын шигшээ багтай хийх шийдвэрлэх тоглолтод оролцохоор болжээ.

Тэрбээр “FIBA Asia Cup 2029” Азийн цомын урьдчилсан шатны D хэсгийн эхний тоглолтод Вьетнамын шигшээ багийн эсрэг талбайд гарч, тоглолтын үеэр бэртэл авсан байна. Улмаар эмчийн зөвлөгөө, нөхөн сэргээх шаардлагын дагуу Фижигийн эсрэг тоглолтыг өнжсөн юм.

Монголын шигшээ баг өчигдөр Фижигийн багийг 102:40-ийн харьцаатай хожсоноор хэсгээ тэргүүлж байна. Харин өнөөдөр 19:00 цагаас Тайландын шигшээ багтай тоглоно. Уг тоглолтын үр дүнгээр хэсгийн тэргүүлэгч баг тодрох бөгөөд хожсон баг чухал давуу байр эзэлнэ.

Урьдчилсан шатны D хэсэгт Монгол, Тайланд, Вьетнам, Фижигийн шигшээ багууд өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн шилдэг гурван баг дараагийн шатанд шалгарах юм. 

 
 
 

Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188