• Өнөөдөр 2026-08-28

Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ

    Монголын жүдо бөхийн холбооноос өсвөр, залуу үеийн тамирчидтай ажилладаг багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилго тавьж байгаа билээ. Тус холбооноос Япон Улсад үе шаттайгаар дасгалжуулагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна.

   Энэ удаагийн хоёрдугаар ээлжийн багш, дасгалжуулагчид “Кодокан” институтэд зохион байгуулагдсан сургалтаа амжилттай дүүргэлээ. Сургалтын хугацаанд жүдо бөхийн техник, заах арга зүй, бэлтгэл сургуулилалтын арга барил болон жүдо бөхийн үнэт зүйлсийн талаар мэдлэг, туршлагаа ахиулсан байна.


 

 


Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188