• Өнөөдөр 2026-08-28

МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо

     Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ) нь Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын “COP17” хүрээнд зохион байгуулагдсан "Эрүүл хүнс, эрүүл хүн" арга хэмжээнд оролцлоо. “COP17” бага хурал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх талаар анхаар байна. Дэлхийн хэмжээний чухал форум, төдийгүй НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын 197 талуудыг нэгтгэж, тогтвортой газрын менежмент болон нөхөн сэргээх шийдлүүдийг боловсруулах зорилготойгоор өчигдөр 11 дэх өдрөө үргэлжилсэн.

    Тус арга хэмжээний үеэр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “Олимпын хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл, идэвхтэй хэв маягийг дэмжих нь” сэдвээр илтгэл танилцууллаа. Тухайлбал, өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй хөдөлгөөний хомсдолын талаар дурдаж, олимпын хөдөлгөөний үнэ цэнийг зөвхөн медалиар бус, олон нийтийн идэвхтэй амьдралын хэв маягаар хэмжихийг уриалсан юм. Түүнчлэн биеийн тамир, спортыг нэг удаагийн арга хэмжээ төдий бус, хүн бүрийн өдөр тутмын насан туршийн соёл болгон хэвшүүлснээр эрүүл нийгэм, тогтвортой ирээдүйг цогцлооно гэдгийг онцоллоо.


 

 


МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188