• Өнөөдөр 2026-08-25

Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа

    Өчигдөр “Олимпик хаус”-т  Япон Улсад болох “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, жюү жицу, холимог тулаан, туялзуур сэлэм, хөнгөн атлетикийн спортын баг тамирчдыг хүлээн авч, нэгдсэн хувцас хэрэглэл гардуулах арга хэмжээ боллоо.

    Арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч Г.Гантулга, ЕНБД Э. Бадар-Ууган, Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголын багийн дэд ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Харумафүжи Д.Бямбадорж нар оролцож, баг тамирчдад нэгдсэн хувцас хэрэглэл гардуулан Азийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

    Уулзалтын үеэр МҮОХ-ны удирдлагууд тамирчдад хандан олон жилийн хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр шимийг Азийн наадмын дэвжээнд гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монголын спортын бахархалт түүхийг үргэлжлүүлэхийг онцлон захилаа. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Азийн наадмын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандаж, төрийн дуулал олонтаа эгшиглэх болтугай” хэмээн ерөөхийн зэрэгцээ өчигдөр Монголын спортын түүхэнд бэлгэшээлтэй өдөр тохиож байгааг онцоллоо.

   Учир нь тус өдөр Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, олимпын аварга Э. Бадар-Ууган "Бээжин 2008" олимпын наадмын боксын төрөлд анхны алтан медалиа хүртэж байсан түүхэн өдөр байлаа. Монголын баг тамирчид “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсынхаа Төрийн далбааг олонтаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх болтугай хэмээн. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг баг, тамирчдадаа амжилт хүслээ.

 


Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-08-25 07:23:38
    Ddavaa: Amjilt husie Togloltiin shuud damjuulna biz dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188