• Өнөөдөр 2026-08-25

“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа

    Монголын чөлөөт бөхийн холбоо 2023 оноос 2028 оны Лос-Анжелес-ын олимп дуустал чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг дээрээ ивээн тэтгэлгийн гэрээ байгуулан амжилттай хамтран ажиллаж байгаа билээ. Мөн энэхүү гэрээнээс гадна 2024 оноос эхлэн Монголын чөлөөт бөхийн холбооны хүсэлтийг “Найк” компани хүлээн авч манай улсын найман тамирчидтай хувьчлан гэрээ байгуулсан билээ.

    Улмаар цаашид тэднийг “НАЙК” компанийн тамирчид гэгдэх болсон ба тус гэрээний дагуу жил бүр олгогдох иж бүрэн нэмэлт хувцас хэрэглэлийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, ерөнхий менежер Б.Энхбаяр нар гардуулан өгөв. Дээрх гэрээнд манай улсын тамирчид болох ОУХМ Б.Мөнх-эрдэнэ, МУГТ Т.Тулга, ОУХМ Б.Бат-эрдэнэ, МУГТ М.Лхагвагэрэл, МУГТ Д.Отгонжаргал, ОУХМ Б.Хулан, МУГТ С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваанасан нарын найман тамирчин гарын үсэг зуран баталгаажсан юм.


 

 


“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188