• Өнөөдөр 2026-08-24

Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ

    Монголын жүдо бөхийн холбооноос өсвөр, залуу үеийн тамирчидтай ажилладаг багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулж байгаа билээ. Энэ удаагийн хоёрдугаар ээлжийн багш, дасгалжуулагчид жүдо бөхийн эх орон Япон Улсыг зорьж, дэлхийн жүдогийн хөгжлийн гол төв болох “Кодокан” институтэд зохион байгуулагдаж буй сургалтад хамрагдах гэж байна.

    Сургалтын хүрээнд оролцогчид жүдогийн техник, заах арга зүй, бэлтгэл сургуулилалтын арга барил өсвөр үеийн тамирчдын хөгжлийн онцлог болон жүдогийн үнэт зүйлсийн талаарх мэдлэгээ ахиулж, туршлага судална. Энэхүү сургалт нь Монголын жүдогийн ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг чадварлаг, ёс зүйтэй багш, дасгалжуулагчдын удирдлага дор хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 


Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188