• Өнөөдөр 2026-08-22

М.Мөнхсувд холимог тулааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ

2026-08-22,   109

     Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод 2026 оны холимог тулааны өсвөр үеийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. ДАШТ "Мубадала арена" ордонд үргэлжилж байгаа юм. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим өсвөрийн тамирчид тус тэмцээнд өрсөлдөж эр зориг, тэсвэр тэвчээрээ сорьж байгаа.

    “АБУ ДАБИ 2026” холимог тулааны өсвөр үеийн ДАШТ-ий ахлах насны ангиллын охидын 56.7 кг-д тулалдсан Мягмарсүрэнгийн Мөнхсувд хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр ОХУ-ын тамирчин Алина Балашова болон Английн тамирчин Марле-жо Элагудыг тус тус буулган авч хүрэл медалийн болзлыг хангасан юм.


 

 


М.Мөнхсувд холимог тулааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-08-22 18:26:21
    Мягмарсүрэн: Мундаг шүү миний охин. Аав нь маш их бахархаж байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188