• Өнөөдөр 2026-08-22

Бадминтоны Азийн өсвөрийн аваргад найман тамирчин өрсөлдөнө

2026-08-22,   102

    Тажикистан Улсын Хужанд хотноо 2026 оны наймдугаар сарын 27-ноос, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд Төв Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах юм. Монгол Улсын “U16” болон “U19” ангиллын өсвөр үеийн баг, тамирчид дасгалжуулагч Б.Хувьтөгөлдөрийн удирдлага дор Азийн аваргад оролцохоор наймдугаар сарын 24-ний өдөр эх орноосоо мордох гэж байна.Тус тэмцээнд Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын нийт найман тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

    Манай өсвөр үеийн баг тамирчид өмнөх тэмцээнүүдэд багийн болон ганцаарчилсан төрлүүдэд хүрэл медаль хүртэж байсан билээ. Мөн тус багийн бүрэлдэхүүнээс О.Амин-Эрдэнэ, Ү.Өсөх-Ирээдүй нар “Айчи-Нагояа-2026” Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох юм. Тэмцээнд оролцох тамирчдад амжилт хүсэж, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч З.Энхмөнх болон Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт тамирчид, дасгалжуулагчтай уулзан, амжилт хүсэн бэлтгэлийн хослол гардуулж, үдэн гаргалаа.

 


Бадминтоны Азийн өсвөрийн аваргад найман тамирчин өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188