Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдах шар тивийн олимп “Айчи Нагояа 2026” Азийн ХХ наадам эхлэхэд 28 хоног үлдээд байна. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдын төлөөллийг “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, тус наадамд өмсөх нэгдсэн хувцас хэрэглэлийг албан ёсоор гардууллаа.
Одоогийн байдлаар Монголын баг “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд спортын 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ Азийн наадмын Зохион байгуулах хороонд хүргүүлээд байна. МҮОХ нь спортын хувцас, хэрэгслийн “361°” брэндтэй хамтран ажиллаж, баг тамирчдыг олон улсын тэмцээн, наадамд оролцоход шаардлагатай нэгдсэн хувцас хэрэглэлээр үнэ төлбөргүй хангаж байна.
Ингэснээр улсын төсвөөс зардал гаргалгүй, баг тамирчдын хувцас хэрэгслийн зардлыг бие даан шийдвэрлэж, тамирчдын бэлтгэл, оролцоог бодитоор дэмжиж байгаа юм. Үүнээс гадна МҮОХ-ны зүгээс наадамд оролцох баг тамирчдын бэлтгэлийг дэмжих зорилгоор спортын холбоодод нийт 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг хуваарилан олгож байгаа юм.
“361°” брэнд нь хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны Бахрейны Азийн залуучуудын наадам, 2026 оны “Айчи–Нагояа 2026” Азийн наадам, “Дакар 2026” Залуучуудын олимпын наадам, мөн “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох Монголын 1300 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг нийт 15 нэр төрлийн, дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий спортын хувцас, хэрэгслээр дэмжин ажиллаж байна.
Монголын баг өмнөх “Ханжоу 2022” Азийн наадамд спортын 34 төрөлд 400 гаруй тамирчин оролцуулж, 2 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 22 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн бөгөөд “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд Монголын тамирчид энэхүү амжилтаа ахиулах зорилготойгоор бэлтгэлээ хангаж байна.
Азийн олимпын зөвлөл, Зохион байгуулах хорооноос мэдээлснээр “Айчи–Нагояа 2026” наадамд урьдчилсан байдлаар АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ны баг тамирчид 43 спортын 71 зай төрөлд нийт 11.003 тамирчин, 6264 дасгалжуулагч, албаны төлөөлөгч, 3609 хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон оролцогчтой наадам болох төлөвтэй байгааг харуулж байна.
Оролцогчдын тоогоор Япон улс 939 тамирчинтайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ 815, БНСУ 792 тамирчин бүртгүүлээд байна. Түүнчлэн нийт тамирчдын 42.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь Азийн наадмын түүхэнд жендэрийн тэгш байдлыг хамгийн өндөр түвшинд хангасан наадмуудын нэг болж байгаагаараа онцлог юм.
| Монголын баг, тамирчид “АЙЧИ–НАГОЯА 2026” Азийн наадамд бэлэн болжээ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |