• Өнөөдөр 2026-08-19

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аварга боллоо

     Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан Сити  хотноо олон улсын пауэрлифтингийн холбооны (IPF) өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус ДАШТ-д өрсөлдсөн Дорнод аймгийн тамирчин дэлхийн цолны эзэн боллоо.Тэмцээний эхний өдөр буюу 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр "Equipped powerlifting" залуучуудын -53 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо болон "AIR SOK CLUB"-ийн тамирчин, Б.Баяржаргал гайхалтай амжилт үзүүлж түрүүллээ.

 Түүний үзүүлсэн амжилтууд:

-Штангтай суулт: 180 кг (Алтан медаль)

-Хэвтээ шахалт: 110 кг (Алтан медаль)

-Газраас таталт: 215 кг (Алтан медаль)

Нийлбэр дүн: 505 кг-аар тэргүүлж, дэлхийн аварга боллоо.


 

 


Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188