Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг гурвантаа дуурсгаж, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, олимпын наадмын V байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал хэсэг хугацаанд бэртлийн улмаас их спортоосоо хөндийрөөд байсан билээ. Харин түүний спортын замналын дараагийн хуудас энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнээр дахин эхэллээ.

Тэрбээр 2024 оны Парисын олимпын наадмын дараа эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд завсарлаж, дараа нь амьдралынхаа хамгийн нандин мөчүүдийн нэгийг угтан, бяцхан хөөрхөн гүнжээ өлгийдөн авч ээж болсон билээ. Энэ нь түүний амьдралд спортын амжилтаас өөр нэгэн том, нандин ертөнцийн үүдийг нээсэн аз жаргалтай үйл явдал байв. Гэвч их спортын замнал, дэлхийн дэвжээнд өөрийнхөө нэрийг тамгалсан тамирчны зүрх сэтгэл хэзээ ч бөхдөггүй ажээ.
.jpg)
Д.Отгонжаргал эргэн ирж, өөрийн ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчээ дахин харуулан, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхийн төлөөх сорилд амжилттай оролцож, энэ жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зорих эрхээ өвөртлөн Казахстаны нийслэл Астана хотноо болох дэлхийн аваргын дэвжээнд дахин зодоглохоор боллоо.Энэ бол зүгээр нэг ялалт биш. Энэ бол шилдэг тамирчин ямар ч завсарлагааны дараа өөрийнхөө байр суурийг эргэн баталж чаддагийн нотолгоо, эх хүн болсон ч их спортын оргил өөд тэмүүлэх хүсэл мөрөөдөл хэзээ ч төгсдөггүйг харуулсан гайхалтай эргэн ирэлт юм.
| Гавьяат Д.Отгонжаргал дэвжээндээ эргэн ирлээ |
|
ЯПОНД ҮЕР, ХӨРСНИЙ НУРАЛТЫН УЛМААС НАЙМАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
2026-08-16 11:28:52
Өсвөрийн жүдочид “Эквадор-2026” дэлхийн аваргыг зорин мордлоо
2026-08-16 11:13:50
Туялзуур сэлэмний “U8” ангиллын тэмцээнээс 1 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-08-16 09:54:27
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
2026-08-16 09:40:53
Монгол Улсын “U23” ангиллын баг, Японы багийг 22:20-оор хожлоо
2026-08-16 09:10:26
Гавьяат Д.Отгонжаргал дэвжээндээ эргэн ирлээ
2026-08-16 08:46:50
Өсвөрийн холимог тулаанчид “Абу Даби-2026” дэлхийн аваргыг зорилоо
2026-08-16 08:36:43
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүд тодорлоо
2026-08-16 08:27:13
2026-08-16 07:20:00
Монголын айкидо холбоо, Япон Улсын Элчин садын “Өргөмжлөл” хүртлээ
2026-08-16 07:10:00
Хятадын спортын наадмаас "Хүлэг” клуб 8 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-16 07:05:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бразил Улсын ГХ-сайдтай ярилцлаа
2026-08-16 07:00:00
“Ulaanbaatar MMC Energy” баг, шөвгийн наймд Бельгийн “Antwerp” багтай тоглоно
2026-08-15 15:41:27
Элчин сайд Г.Уянга Сингапурын ГХЯ-ны Ау Чүн Лонгтай уулзаж ярилцлаа
2026-08-15 15:27:57
Таеквондо-гийн ерөнхийлөгч Э.Галбадрал МҮОХ-ны “Алтан-Очир” одон хүртэв
2026-08-15 15:12:39
Элчин сайд Г.Хулан, Вьетнам Улсын ГХ-ны дэд сайд Нгуен Минь Ву-тай уулзжээ
2026-08-15 14:52:18
2026-08-15 07:20:00
2026-08-15 07:10:00
Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзлаа
2026-08-15 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-08-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |