Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Олон улсын таеквондо холбоо “ITF”-ийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээн Улаанбаатар хотноо наймдугаар сарын 3-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд Ази тивийн 1280 шилдэг тамирчин оролцож, тулаан, түль, хатуу биет, онцгой, зохиомол тулааны төрлөөр ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Монгол Улсад тивийн хэмжээний энэхүү томоохон тэмцээнийг амжилттай зохион байгуулж, Олон улсын таеквондо-гийн спортыг хөгжүүлэх, тивийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Азийн таеквондо-гийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын таеквондо-гийн Монголын холбооны ерөнхийлөгч Э.Галбадралыг МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасныг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган өнөөдөр “Олимпик хаус”-т гардуулан өглөө.
Уулзалтад тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д. Чулуундорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ үеэр МҮОХ-ны ЕНБД Э. Бадар-Ууган Монгол Улсад олон улсын томоохон тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж буй нь өсвөр үе, залуучуудыг спортод татан оролцуулах, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, Монголын тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг онцлов.
| Таеквондо-гийн ерөнхийлөгч Э.Галбадрал МҮОХ-ны “Алтан-Очир” одон хүртэв |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |