• Өнөөдөр 2026-05-19

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

        Хөл бөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг FIFA World Cup 2026 эхлэх торгон мөч улам ойртсоор. Дөрвөн жилд ганцхан удаа болдог энэ тэмцээн хэл, соёл, цагийн бүсээс үл хамааран дэлхийн сая сая хүнийг нэгэн ижил догдлол, уур амьсгал дор нэгтгэж чаддагаараа онцлог. Сүүлийн үед залуусын дунд нэг багийг хамтдаа дэмжиж, ялалт, ялагдлыг нэгэн сэтгэлээр мэдрэх “Хамтдаа үзэх соёл” хүчээ авч байна. "Super Lite" энэхүү соёлыг дэмжиж, найз нөхөд, хамт олны халуун дулаан уур амьсгал, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн "SUPER” орчинг танд мэдрүүлнэ. Өөрөөр хэлбэл үзэгчдэд энэхүү гайхалтай мөчийг илүү ойртуулж, дурсамжийг нь хамт бүтээлцэхээр “Super Lite” брэнд FIFA World Cup 2026-ийн шууд дамжуулалтын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллах эрхээ аваад байна.
 
“Super Lite”-тай хамт мэдрэх энэ удаагийн тэмцээнийг заавал үзэх ёстой гурван шалтгааныг доор дурдъя. 
 
 
Анх удаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурван улсад зохион байгуулна /АНУ, Мексик, Канад/
 
Анх удаа 48 улсын шигшээ баг оролцож буйгаараа онцлог
 
Анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд нийт 104 тоглолтыг зохион байгуулах гэж байна
 
           Хөл бөмбөг бол зөвхөн спорт биш. Энэ бол олон сая хүнийг нэг дор нэгтгэж, баяр баясал, догдлол, сэтгэл хөдлөлөөр нь холбодог онцгой үйл явдал. Нэг багийг дэмжиж, нэг зорилгын төлөө хамтдаа догдолж, ялалт, ялагдлыг хамтдаа мэдэрдэг нь хөл бөмбөгийн жинхэнэ үнэ цэн юм. Ийм мөчүүдийг илүү утга учиртай, илүү дурсамжтай болгохоор “Super Lite” брэнд хөнгөн, зөөлөн, өвөрмөц хэв маягийг бүрдүүллээ.
104 тоглолт, 48 баг, 39 өдөр, 16 хот, 1 спорт...Энэ зуны хамгийн догдлом мөчүүдийг илүү зөөлөн, илүү хөнгөн “Super Lite” шар айрагтай хамтдаа инээж, хамтдаа догдлон өнгөрүүлэхэд Та бэлэн үү?
 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188