• Өнөөдөр 2026-05-19

Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондо-гийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “М Банк Арена”-д эхэлнэ.  Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр тавдугаар сарын 26 хүртэл хүч сорих юм. Өчигдөр Азийн таеквондо-гийн холбооны чуулган болж 43 улсын төлөөлөл уг хуралд оролцлоо.

    Тэд оны тэмцээн уралдаан, бүтэц бүрэлдэхүүн болоод Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох шар тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцэв. Хуралд Монголын таеквондо-гийн холбооны ерөнхийлөгч Б.Онон , ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар нар оролцлоо.

   Пүмсэгийн ес, тулааны 27, пара таеквондо-гийн 11 дэх удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн тивийн хамгийн өндөр чансааны оноо олгож, ирэх есдүгээр сард Япон Улсад болох Азийн 20 дахь удаагийн наадмын эрх олгох юм.

 


Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188