• Өнөөдөр 2026-05-17

Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо

      Байт харвааны спортын ОУХМ Цэрэндоржийн Дагвадорж төрийн дээд шагнал “Монгол Улсын гавьяат багш" цол хүртлээ. Ц.Дагвадорж нь байт харвааны спортоор 1970 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд Монгол Улсын дээд амжилтыг 17 удаа шинэчлэн тогтоож байлаа. “Монреал-1976”, “Москва-1980” олимпын наадмууд, тив, дэлхийн болон олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн манай шилдэг харваач юм.

     Тэрбээр АУДэС-д микробиологийн багшаар ажиллахын сацуу өөрөө байт харвааны спортоор хичээллэж, 1973-1984 онуудад АУДэС-д байт харвааны секц, дугуйланг хичээллүүлэн ОУХМ цолтон дөрөв, спортын мастер 12, улсын зэрэгтэй 184 тамирчдыг төрүүлсэн шилдэг дасгалжуулагч юм. Түүний шавь нарын дотроос ОУХМ Ц.Базарсүрэн, ОУХМ Ж.Нарантуяа, ОУХМ М.Мядаг, ОУХМ Ж.Гэрэлхуяг, СМ Д.Оюунцэцэг, Д.Болд, Б.Гэрэлтуяа, Б.Лхагвасүрэн, Ю.Ганзориг нарыг онцлон дурдаж болно. Өдгөө Ц.Дагвадорж багш маань профессор цолтой, "Ач” АУИС-д багшаар ажиллаж байна.  


 

 


Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188