• Өнөөдөр 2026-05-15

Олимпын боловсролын комиссын хурал боллоо

      Олимпын боловсролын комиссын хурал зохион байгуулагдлаа. Тус комиссын даргаар МҮОА-ийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, дэд даргаар С.Өлзийжаргал ажиллах юм. Хурлын үеэр комиссын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, комиссын гишүүдийн чиг үүргийг баталж, “OVEP” хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэж, санал солилцлоо.

    Олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг бэхжүүлэх, боловсролын байгууллагуудад олимпын боловсролыг үе шаттайгаар нэвтрүүлэх, орон нутагт олимпын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр бодитой, үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

   Цаашид комисс нь олимпын үнэт зүйлсийг хүүхэд, залуучууд болон боловсролын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажиллах юм.


 

 


Олимпын боловсролын комиссын хурал боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188