
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Та сайн байна уу. Намайг Батбаатарын Баярчимэг гэдэг. Би “ДУЭЛЬ” клубийн туялзуур сэлэмний тамирчин.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хотын “унаган” хүүхэд байгаа.

-Аль сургуулийн оюутан бэ?
-Би түрүү жил, 2025 онд МУИС-ийг Аялал жуулчллын мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Одоо АНУ-д мэргэлжээрээ ажиллаж байна.

-Яагаад тулааны спорт туялзуур сэлэмний спортын төрлийг сонгож хичээллэх болов?
-Манай ерөнхий боловсролын дунд сургуулийн есдүгээр ангийн төгсөлтийн хонхны баяр болов. Хүүхдүүд 6-9-р анги хүртэл хийж бүтээсэн зүйлээ тайлан байдлаар хуваалцсан юм. Надад хийж, бүтээсэн нэг ч олигтой зүйл, зорилго, зорилт байдаггүй. Тэр үед би “Ээждээ бичих захидал” гэх сургуулийн уралдаанаас 2-р байр авснаас өөр зүйлгүй байлаа. Гэтэл үеийн хүүхдүүд өөрийн хэмжээндээ маш олон урлаг, спортын медаль болон амжилтууд гаргасан байсан.

Яг тэр төгсөлтийн баярын дараа спортоор хичээллэж үзэх сонирхол төрсөн. Би амьдралдаа хэзээ ч спортоор хичээллэж үзээгүй байсан. Ямар спортын төрөл надад таарч, тохирох вэ гэдгийг хайж эхэллээ. Олимпын төрлийн спортын хараад теннис, усан сэлэлт, туялзуур сэлэм гэсэн гурван төрөл надад таалагдлаа. Тэр гурван спортын төрлөөс надад хамгийн эхлээд туялзуур сэлэмний спорт, шинэлэг санагдсан. Тэгээд л хичээллэж үзье гэж шидээд анх хичээллэж эхэлсэн. Тэр үед би 15 настай жаахан охин байсан.

-Туялзуур сэлэмний спорт Монгол Улсад хөгжиж эхлээд хэдэн жил болж байгаа вэ?
-Монгол Улсад туялзуур сэлэмний холбоо байгуулагдаад одоо 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, энэ спортыг хөгжүүлж байгаа.

-Туялзуур сэлэмний спортоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Ёстой үгүй. Би яг үнэндээ биеийн тамирын хичээлд дургүй, спортод муу хүүхэд байсан. Зарим хүн намайг хараад тамирчин гээд сагс, гар бөмбөг сайн тоглодог гэж бодох нь бий. Харин би спорт тоглоомын төрөл тэр тусмаа бөмбөгтэй спортын төрөлд маш муу. Сагс тоглох гэж оролдох бүртээ гэмтдэг болохоор сагсан бөмбөгөөс их айдаг байлаа.

-Багадаа бэртгэж, гэмтэхээс айгаад спортоор хичээллэдэггүй байсан юм уу?
-Үгүй ээ, ер нь дунд сургуулийн биеийн тамирын багш нар бага ангид жагсаалын бэлтгэл хийлгэж хүүхдийг залхаадаг. Дунд болон ахлах ангид болохоор техник, арга барилыг нь зөв эзэмшүүлэхгүй байж шууд сагс, волейбол тоглуулах гээд байдаг нь хүүхдүүдийг тэр тусмаа охидыг спортод дур сонирхолгүй болгох шалтгаан болоод байх шиг санагддаг. Зарим багш нар спортын дасгал хөдөлгөөнийг сурагчдыг шийтгэх хэрэгсэл болгодог. Тэр бүхнээс нь болоод хүүхдүүд спортод дургүй болдог байх.

-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Монголдоо бол “Дуэль” туялзуур сэлэмний клуб дээр Жигжидсүрэн дасгалжуулагчийн удирдлага дор харъяалагдаж бэлтгэл, сургуулилалтаа хийдэг. Харин одоо бол АНУ-д дөнгөж ирээд нэг сар л болох гэж байна. Тийм болохоор намраас гэрийнхээ ойролцоох “COLUMBUS INTERNATIONAL FENCING ACADEMY” явна гээд л зорьж байна. Америкийн Нэгдсэн Улсад клубийн төлбөр миний бодсоноос маш үнэтэй юмаа. Тийм болохоор жаахан чанга санагдаж байгаа. Яг тууштай явж чадах талаар эргэлзэж л байна.

-Туялзуур сэлэмний спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би одоо найман жил гаруй туялзуур сэлэмний спортоор хичээллэж байна. Ер нь ес дэх жил рүүгээ орж байна даа.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Туялзуур сэлэмний спортын мастер цолтой.

-Туялзуур сэлэмний спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Маш их эсэргүүцсэн. Ерөөсөө гэрээсээ гардаггүй хүүхэд гэнэт гэртээ тогтохгүй бэлтгэл, сургуулилалт гээд явах нь сонин байсан байх. Аав, ээж хоёр “Манай хамаатан садан дотор нэг ч спортын тамирчин хүн байхгүй” гээд зөвшөөрөхгүй байв.

Миний арьс бусад хүмүүсээс их эмзэг болохоор хүчтэй хатгалт болгонд маш хурдан хөхөрчихдөг байсан нь тэдний санаа зовох шалтгаан болсон байх. Хүнд зодуулчихсан юм шиг хөх няц болсон биеийг маань хараад ер нь их дургүйцдэг байсан шүү. Тэгээд аав, ээж, бид гурав их удаан ярилцаж байж эцсийн шийдвэрт хүрсэн. Тэд намайг хичээлдээ муудах юм бол бэлтгэлд явуулахгүй шүү гэсэн.

-Туялзуур сэлэмний спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Мэдээж бие сэтгэл санааны хувьд маш их өөрчлөгдсөн. Сэтгэл зүйгээ удирдах чадвар, юманд тууштай хандаж сурсан гэх мэт эерэг өөрчлөлтүүд гарсан. Мөн зөв, бурууг ялгаж мэдэхгүй, өсвөр насандаа спотоор хичээллээд олон гоё хүмүүстэй танилцан , ярилцаж урам зориг, эрч хүчийг олж авсан, авсаар ч байна.

-Туялзуур сэлэм хэр эрсдэлтэй спорт вэ. Гар, хөл, бие зүсэгдэх, бэртэх, шарах үүсэх эрсдэл гардаг уу?
-Эрэгтэй тамирчидтай тулалдах, өөрөөсөө хэт хүчтэй хүнтэй өрсөлдөх үед бие хөхөрчих гээд байдаг. Түүнээс биш аюулгүй, эрсдэлгүй спорт. Би туялзуур сэлэмнээс болж хүнд бэртэж байгаагүй.
-Туялзуур сэлэмний спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-2022 оны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, IX байрт орж байсан. Тэр л миний хамгийн том амжилт юм шиг байна. Монголдоо гэвэл 2025 оны “Шилдэг эмэгтэй тамирчин” болж байлаа. 2024 онд улсын дэд аварга болж “Гран при” шагнал хүртсэн нь миний хувьд хамгийн том амжилт байсан.
-Чөлөөт цагаараа туялзуур сэлэмнээс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Би их завгүй, цагийн хуваарьтай байдаг. Тийм болохоор боломж гарвал өөрийгөө амраахыг илүүд үздэг. Ер нь завтай бол туялзуур сэлэмээрээ хичээллэх сонирхолтой. Өөр хобби байхгүй ээ.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Анх удаа УАШТ-д орж багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Бид багаараа эхэндээ олон онооны зөрүүтэй хожигдож явсан. Бүгд тэмцээний дунд үеэс маш их хичээж, оноог сайн ойртуулсан. Сүүлийн гарааны тулаанд би гараад 10 оноо нөхөж хожлыг багтаа авчирсан юм. Тэр л ялалтын агшин хамгийн гоё байсан. Үнэхээр “амттай” медаль минь тэр байж билээ. Тэр УАШТ-ээс авсан анхны медалийн мэдрэмж намайг энэ спортод илүү хүчтэй дурлаж, татагдах хүчин зүйл болсон гэж боддог.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоогоор өөрийн ур чадвараа өөр түвшинд хүргэх сониорхолтой байна. Одоо Америк Улсад оролцох тэмцээн байхгүй байгаа. Намраас энд байдаг оюутнуудын дунд зохиогддог нээлттэй тэмцээнд хүч үзэх санаа байна. Монголд байсан бол энэ жил Азийн наадамд явах байлаа.
| Б.БАЯРЧИМЭГ: Анхны медалийн мэдрэмж энэ спортод дурлах хүчийг нэмсэн |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |