ЭМЭГТЭЙ 48 КГ-Д Г.НАРАНЦЭЦЭГ МӨНГӨН МЕДАЛЬ, Ж.АНУДАРЬ VII БАЙР
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 24 тамирчин барилдсан. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, “Душанбэ-2025”, Душанбэ-2026” их дуулгын хошой аварга, ОУХМ Жамсрангийн Анударь “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Asmita DEY-ийг ялж, шигшээ наймд үлдсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Shafag HAMIDOVA-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Италийн Francesca MILANI-д хожигдож, VII байрт орсон.
Харин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “С” хэсгийг толгойлон барилдаж, нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Испанийн Mireia RODRIGUEZ SALVADOR-ыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Giulia GHIGLIONE-ийг буулган авсан. Улмаар дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд Тайванийн LIN Chen-Hao-г ялж, аваргын төлөө барилдахаар финалд шалгарч үлдсэн. Финалын барилдаанд Нидерландын Amber GERSJES-т хожигдож, мөнгөн медаль хүртсэн.
ЭМЭГТЭЙ 52 КГ-Д М.НАНДИН-ЭРДЭНЭ ХҮРЭЛ, Б.ХОРЛООДОЙ МӨНГӨН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 20 тамирчин барилдлаа. Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар барилдса.
ОУХМ М.Нандин-Эрдэнэ 52 кг-ын бүх бөхчүүдийг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт дэвжээний эзэн орон Казахстаны Aishabibi MURADIMOVA-г хожсон. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Liliia NUGAEVA-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Бразилын Gabriela CONCEICAO-г буулган авсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Gultaj MAMMADALIYEVA-г ялж, хүрэл медалийн эзэн боллоо. ОУХМ Ц.Гал-Од “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Meruyert SARSENOVA-д ялагдаж тэмцээнээ дуусгав.
Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн аварга, ОУХМ Б.Хорлоодой “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Италийн Ilaria FINESTRONE-ийг яллаа. Гуравдугаар тойрогт Бразилын Nicole MARQUES-ыг буулган авч, “С” хэсгийн аварга болсон юм. Улмаар дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд Азербайжаны Gultaj MAMMADALIYEVA-г ялж, аваргын төлөө барилдахаар болсон. Алтан медалийн төлөө Францын Blandine
PONT-д юко үнэлгээ алдан, мөнгөн медаль хүртсэн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Т.АРИУНЗАЯА, М.ЦЭНДБАЗАР
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 17 тамирчин барилдсан. Манай улсаас өсвөрийн дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа, өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ Машбатын Ариунзаяа нар барилдлаа.
ОУХМ Т.Ариунзаяа “С” хэсгийн толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан юм. Хоёрдугаар тойрогт Италийн Veronica TONIOLO-д ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
Харин ОУХМ М.Цэндбазар “А”хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан юм. Хоёрдугаар тойрогт Францын Faiza MOKDAR-д хожигдож, тэмцээнээ дуусгасан. Энэ жинд Францын Faiza MOKDAR алтан медаль хүртсэн байгаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН АЛТ, Б.ГАНХАЙЧ V БАЙР
Эмэгтэйчүүдийн 63-ын жинд 16 тамирчин барилдсан. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч нар барилдана.
МУГТ Л.Энхрийлэн “D” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт Казахстаны Damelya ASSYLKHANOVA-г ялсан. Хоёрдугаар тойрогт Польшийн Natalia KROPSKA-г ялж, хэсгийн аварга болсон юм. Улмаар дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн аварга, Бразилын Rafaela SILVA-г ялж, аваргын төлөө финалд барилдахаар шалгарч үлдсэн. Финалд Гүрж гаралтай ОХУ-ын тамирчин Dali LILUASHVILI-ийг гурван торгуулиар ялж, аваргын алтан медалийг хүртсэн.
Харин ОУХМ Б.Ганхайч “В” хэсгийг толгойлон нэгдүгээр тойргийн барилдаанд Узбекистаны Sevinch ISOKOVA-г ялсан. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, Канадын Catherine BEAUCHEMIN-PINARD-ыг буулган авч, хэсгийн аварга болсон. Улмаар дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Dali LILUASHVILI-д хожигдлоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Sara-Joy BAUER-д ялагдаж, шагналт тавдугаар байрт орлоо.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д У.АНУЖИН
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 16 тамирчин барилдлаа. Манай улсаас “Женко” клубийн залуу тамирчин, Уран-Өлзийгийн Анужин барилдсан юм. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Clemence EME-д ялагдсан. Улмаар энэ жинд Францын Clemence EME түрүүлж, алтан медаль хүртсэн байгаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 15 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас ОУХМ, Отгонбаярын Хүслэн барилдлаа. Тэрбээр "В" хэсгийн нэгдүгээр тойрогт Канадын Coralie GODBOUT-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 13 тамирчин барилдсан. Манай “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, Энхмэндийн Жаргалмаа нар барилдлаа. ОУХМ А.Адъяасүрэн "С" хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Италийн Tiziana Marini-г ялж, хэсгийн аварга болсон. Улмаар дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Elis Startseva-д хожигдсон. Финалын шигшээ барилдаан Италийн Erica Simonetti-ийг ялж, хүрэл медаль хүртсэн. Харин Э.Жаргалмаа "А" хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Aida Toishibekovo-д хожигдлоо.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Б.СҮХБАТ АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 22 тамирчин барилдлаа. Манай улсаас ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат барилдсан. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстаны Sunggat NURLATULY-ыг ялсан. Гуравдугаар тойрогт Францын Enzo JEAN-ыг ялж, хэсгийн аварга болсон юм. Дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд Казахстаны Sherzod DAVLATOV-ыг хожсон. Аваргын төлөөх барилдаанд Казахстаны Talgat ORYNBASSAR-ыг илт илүүрхэн цэвэр ялж, алтан медаль хүртсэн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Б.ЭРХЭМБАЯР
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 28 тамирчин барилдсан. Манай улсаас ОУХМ, Баттогтохын Эрхэмбаяр, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Баянмөнхийн Нармандах нар барилдав. ОУХМ Б.Эрхэмбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Abdurakhim NUTFULLOEV-д ялагдаж, тэмцээнээ дуусгав. Узбекистаны Abdurakhim NUTFULLOEV, Б.Эрхэмбаяраар замаа засан торох зүйлгүйгээр алтан медаль хүртсэн.
Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Нармандах “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Молдовын Radu IZVOREANU-ыг буулган авсан. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Ramazan ABDULAEV-д хожигдож, тэмцээнээ өндөрлөсөн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Л.АНХЗАЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 29 тамирчин барилдлаа. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар барилдсан юм.
ОУХМ Л.Анхзаяа “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Италийн Fabrizio ESPOSITO-г ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Angsarbek GAINULLIN-д хожигдлоо. Дагах тойргийн барилдаанд Казахстаны Yesset KUANOV-ыг буулган авсан. Финалын барилдаанд Азербайжаны Rashid MAMMADALIYEV-ыг ялж, хүрэл медаль авсан. Харин ОУХМ О.Уранбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Кахастаны Anuar ZHUMAGELDIN-д ялагдаж, тэмцээнээ өндөрлөв
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д Б.ШИНЭТУЛГА
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 22 тамирчин барилдсан. Энэ жинд манай улсаас залуу тамирчин Бадрахын Шинэтулга барилдсан. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Молдовын хашир, туршлагатай шилдэг тамирчин Petru PELIVAN-д ялагдаж тэмцээнээ дуусгав. Харин Молдовын Petru PELIVAN энэ жингийн аваргын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн байгаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Б.ХҮДЭРЧУЛУУН
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 27 тамирчин барилдлаа. Манай улсаас залуу тамирчин Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдлаа. Тэрбээр "С" хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Michal Jedrzejewski-д ялагдлаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 19 тамирчин барилдсан. Манай улсаас залуу тамирчин Өсөхбаярын Пэрэнлэйжамц барилдлаа. Тэрбээр "А" хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Inal Tasoev-т ялагдлаа.
| ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА |
|
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлансайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |