• Өнөөдөр 2026-05-09

“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв

2026-05-09,   136

     Казахстан Улсын Астана хотод эхэлсэн энэ оны тав дахь их дуулга тэмцээний эхний өдрийн тэмцээн өчигдөр боллоо.  2026 оны Ази тивийн аварга, ОУХМ М.Нандин-Эрдэнэ  эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Азербайжан Улсын тамирчин Гултаж Мамадалиеватай юко үнэлгээгээр ялж, “Астана-2026” их дуулгаас хүрэл медаль авлаа. Долоо хоногийн өмнө болсон "Душанбэ-2026" их дуулгаас ОУХМ М.Нандин-Эрдэнэ мөн л хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү М.Нандин-Эрдэнэ хоёр их дуулгаас дараалан медаль хүртлээ. Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Хорлоодой мөнгөн медаль хүртэв.


 

 


“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188