• Өнөөдөр 2026-05-07

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

   Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр "Олимпик хаус"-т боллоо. Хурлаар МҮОХ-ны дүрмийн дагуу Олимпын чуулганаас хойш хоёр сарын дотор товлодог Гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг хэлэлцэв.

  Мөн "Саньяа 2026" Азийн элсний VI наадамд оролцсон баг тамирчдын дүн, МҮОХ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв болон гишүүнчлэлийн асуудлыг тус тус хэлэлцлээ. Үүнээс гадна "Лос-Анжелес 2028" олимпын наадмын хөтөлбөрт багтсан спорт холбоодын танилцуулга явагдсан юм.

   Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд МҮОХ-ны гишүүн байгууллагуудын хариуцлага, идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах болон олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

 


МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188