ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД Ж. АНУДАРЬ АЛТ МЕДАЛЬ
.jpg)
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 16 тамирчин барилдсан. Манай улсаас өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга, “Душанбэ-2025 Гранд слам”-ын аварга, ОУХМ Жамсрангийн Анударь өрсөлдөв. Тэрбээр “D” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт Польшийн Wiktoria SLAZOK-той ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаан Узбекистаны Ulbusin KHAKIMOVA ялж, шигшээ дөрөвт шалгарч үлдсэн.
Дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Францын хашир туршлагатай тамирчин Melanie LEGOUX CLEMENT-ыг ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Нидерландын амаргүй өрсөлдөгч 28 настай. Хүчтэй өрсөлдөгч Amber GERSJES-ийг юко үнэлгээгээр хожиж, 2025, 2026 онд дараалан “Душанбэ-2026” их дуулгад түрүүллээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД М.НАНДИН-ЭРДЭНЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ, Ц.ГАЛ-ОД V БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 17 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ М.Нандин-Эрдэнэ, ОУХМ Ц.Гал-Од нар барилдлаа. Ази тивийн аварга, ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын KIM Jiyeon-ыг буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн Kenya PERNA-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Хятадын Yuanli ZHANG-ийг хожсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Mukhayyo AKHMATOVA-г ялж, “Душанбэ-2026” их дуулгын хүрэл медалийн эзэн боллоо.
Харин ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан . Хоёрдугаар тойрогт Тажикстаны Madina QURBONZODA-г хожсон. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистаны Mukhayyo AKHMATOVA-д ялагдлаа. Дагах тойргийн барилдаанд Узбекистаны Sugdiyona RAFKATOVA-г буулган авсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Kenya PERNA-д хожигдож, шагналт тавдугаар байрт орлоо. Ц.Гал-Одын хувьд Италийн тамирчнаас дутаад байх зүйл алга байлаа. Түүний шилжилт хөдөлгөөн зууранг, удаан харагдсан. Жаахан, дайчин, эрэмгий барилдсан бол медаль ойрхон байлаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД Т.АРИУНЗАЯА МӨНГӨН МЕДАЛЬ, М.ЦЭНДБАЗАР VII БАЙР
.jpg)
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 14 тамирчин барилдсан. Манай улсаас өсвөрийн дэлхийн аварга, “Токио-2024” их дуулгын хүрэл медальт, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа, өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ Машбатын Цэндбазар нар өрсөлдөв.
ОУХМ Т.Ариунзаяа 57 кг-ын жингийн бүх жүдочдыг толгойлон “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Киргизстаны Zhanar ZHOLDOSHEVA-г хожсон. Дөрөвний нэгийн хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Natalia ELKINA-г ялж, финалд шалгарч үлдсэн. Алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын залуу тамирчин Olga MUKHINA-д хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Т.Ариунзаяа хэт яарч мэхээ дутуу хийгээд байлаа. Оросын Мухина их бяртай тамирчин байв. Хүчтэй хүнтэй барилдах аргаа олохгүй, сэтгэлзүйн хувьд жаахан шатсан барилдаан гаргачихлаа.
Харин ОУХМ М.Цэндбазар “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Karolina SIENNICKA-тай барилдаж ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын TAO Yuying-д хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Францын Chloe DEVICTOR-т хожигдож, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИНД Б.ГАНХАЙЧ АЛТ, Л.ЭНХРИЙЛЭН МӨНГӨ
.jpg)
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 12 тамирчин барилдсан. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч нар өрсөлдсөн юм. МУГТ Л.Энхрийлэн 63 кг-ын бүх тамирчдыг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Stefaniya VLASOVA-г хожиж, хагас шигшээ барилдаанд шалгарч үлдсэн. Дөрөвний нэгийн барилдаанд Австрийн Lubjana PIOVESANA-г буулган авч, финалд алтан медалийн төлөө ОУХМ Б.Ганхайчтай барилдахаар шалгарч үлдсэн.
Харин ОУХМ Б.Ганхайч “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын ZHANG Wen-ийг ялж, дөрөвний нэгийн финалд шалгарсан. Хагас шигшээ барилдаанд Өмнөд Солонгосын KIM Yeji-ийг ялж, финалд алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн юм. Их дуулгын алтан төлөө, МУГТ Л.Энхрийлэнтэй барилдлаа. Үндсэн цагт хэн, хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Нэмэлт цагт торгуулиар ОУХМ Б.Ганхайч ялалтыг авч, “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга болсон.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИНД У.АНУЖИН
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Женко” клубийн залуу тамирчин, Уран-Өлзийн Анужин барилдсан. Энэ жинд 16 тамирчин байлаа. У.Анужин “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Tayla GRAUER-тай барилдав. Үндсэн цагт хэн , хэнээсээ үнэлгээ авч чадаагүй. Торгуулиар У.Анужин ялагдал хүлээсэн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 11 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас тус жинд ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдлаа. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Нидерландын Marit KAMPS-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД А.АДЪЯАСҮРЭН, Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 12 тамирчин байлаа. Манай улсаас ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, ОУХМ ДамбадаржаагийнНоминзул нар барилдсан. Тэд нэг хэсэгт сугалаа татсан юм. Д.Номинзул “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Узбекистаны Mokhlaroyim TUKHTAMISHEVA хожигдсон. Харин ОУХМ А.Адъяасүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Mokhlaroyim TUKHTAMISHEVA-тай ялагдссан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Б.СҮХБАТ
“Душанбэ-2026” их дуулгын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 18 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байлаа. Манай улсаас Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат барилдав. Тэрбээр “В” хэсгийг толгойлон нэгдүгээр тойргийн барилдаанд гоц мөргөн ялалт авсан юм. Хоёрдугаар тойрогт Тажикстаны 18 настай залуу тамирчин Loiq KUDBUDINOV-д ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Л.АНХЗАЯА V БАЙР
.jpg)
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 20 тамирчин барилдана. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар хүч сорин өрсөлдсөн. ОУХМ Лавжаргалын Анхзаяа “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт байгуулсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны Khojiakbar TOSHEV-ыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын Gaohui LIN-ийг буулган авч, дөрөвний нэгийн шигшээд шалгарч үлдсэн юм. Хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Karen GALSTIAN-д хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Danil LAVRENTEV-д ялагдаж, шагналт тавдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.
Харин ОУХМ Одгэрэлийн Уранбаяр “D” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчин Karen GALSTIAN-д ялагдаж өрсөлдөөнөөс хасагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД Б.ШИНЭТУЛГА
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 24 тамирчин барилдсан. Манай улсаас залуу тамирчин Бадрахын Шинэтулга “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикстаны Bakhtiyor BOZOROV-д ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИНД Б.ХҮДЭРЧУЛУУН
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 25 тамирчин барилдлаа. Манай залуу тамирчин Баярцэнгэлийн Хүдэрчулуун “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Fuchun HUANG-д ялагдсан.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД Ө.ПЭРЭНЛЭЙЖАМЦ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 17 тамирчин барилдсан. Манай залуу тамирчин Өсөхбаярын Пэрэнлэйжамц “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикстаны Muhamadrasul DAVLATOV-ыг ялсансан. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Bislan KATAMARDOV-д хожигдож тэмцээнээ дуусгасан. Ийнхүү манай улсын жүдочид энэ удаагийн "Душанбэ-2026" их дуулга тэмцээнийг хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, нийт таван медальтайгаар өндөрлүүлэв.
| ЖҮДОЧИД ХОС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТ ГАРГАЛАА |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |