.jpg)
-Чөлөөт бөхийн 2026 оны оюутны их наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд их баярлалаа.
.jpg)
–Оюутны наадмын аваргын дэвжээнд хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв?
-Монголын оутны их наадмын чөлөөт бөхийн тэмцээний 53 кг-н жинд нийт гурван барилдаан хийж хүрэл медаль хүртсэн.
.jpg)
-Танай жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Манай эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд сул өрсөгдөгч гэж байгаагүй ээ. Бүх өрсөлдөгч нар хүчтэй байсан. Тэр дундаас ҮБТДС-ийн Г.Цовоо эгч л хамгийн хүчтэй нь байсан.
–Оюутны наадмаас хүрэл медаль хүртлээ. Харин дэлхийн оюутны “Универсиад” их наадамд оролцох сорилд өрсөлдөх боломж бий юу?
-Хэрвээ дэлхийн оюутны их наадамд оролцох боломж олдвол хичээгээд үзнэ ээ.
.jpg)
–Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-д барилдсан уу?
-Ер нь бол энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдах санаа байсан. Гэвч 2026 оны УАШТ-д хараахан барилдаж чадаагүй ээ.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Сүхбаатарын Үүрийнтуяа гэдэг.
.jpg)
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Увс аймгийн Наранбулаг суманд төрж,өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо 19 настай.
.jpg)
–Аль сургуулийн хэд дүгээр курсийн оюутан бэ?
-Би МУБИС-ийн БТС-ийн Биеийн тамирын багш арга зүйч ангийн хоёрдугаар курсийн оюутан.
–Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж үзээгүй ээ.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Би одоо “Баянгол Аваргууд академи”-ийн МУГТ Б.Наранбаатар, МУГТ Ц. Цогтбаяр, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ Ц.Мандалсүрэн багш, дасгалжуулагч нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.
.jpg)
–Чөлөөт бөхийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортоор анх 2021 онд хичээллэж эхэлсэн. Тэгэхээр одоо тав дахь жилдээ хичээллэж байгаа юм байна.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Чөлөөт бөхийн спортын нэгдүгээр зэрэгтэй.
–Анх яагаад чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ах, дүү нартайгаа их барилдаж, ноцолддог байлаа. Тийм болохоор тэр маань надад нөлөөлсөн байх гэж боддог.
-Бөхийн спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Анх чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэх үед аав, ээж маань харин дуртай, дэмжсэн. Аав, ээж хоёр бөх үзэх дуртай болохоор эсэргүүцэж байгаагүй.
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж сурсан. Мөн хариуцлага, сахилга баттай болсон. Илүү их тэвчээртэй болж,, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.
-Босоо, болон хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хийдэг вэ?
-Босоо барилдааны үед ихэвчлэн хөл алдалж авах, давхар хамах мэхийг хийдэг. Харин хэвтээ барилдааны үед гар татаж, накад шахах мэхийг ихэвчлэн хийдэг.
–Чөлөөт бөхөөр спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-2023 онд хүүхдийн спортын VII их наадмаас хүрэл медаль хүртэж байсан. 2025 оны оюутны УАШТ хүрэл медальтай. 2026 оны “U23” насны УАШТ хүрэл медальтай. 2026 оны оюутны VII их наадмаас мөнгөн медаль тус тус хүртсэн.
-Чөлөөт цагаараа чөлөөт бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа гадуур цэвэр агаарт алхах, дуу сонсох дуртай.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Энэ жилийн 2026 оны “U23” ангиллын УАШТ хамгийн сайхан дурсамж үлдээсэн тэмцээн байсан.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Удахгүй болох чөлөөт бөхийн “U20” насны УАШТ-д оролцох гээд бэлтгэл сургуулилалтаа хичээнгүйлэн хийж байгаа.
| С.ҮҮРИЙНТУЯА: Оюутны их наадамд сайхан тэмцээн болж өндөрлөсөн |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |