• Өнөөдөр 2026-04-22

Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв

     Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын УАШТ-ыг өндөр түвшинд амжилттай зохион байгуулсан Дархан-Уул аймгийн БТСГ-т Монголын хүндийн өргөлтийн холбооноос “Рио-2016”, “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадмын албан ёсны түнш, Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос баталгаажсан “Жанкунь” (ZKC) брэндийн ком штангийг бэлэг болгон гардууллаа.

   Энэхүү дэмжлэг нь орон нутгийн бэлтгэлийн орчныг сайжруулж, тамирчдын амжилтыг ахиулахад бодит хувь нэмэр оруулах юм. Мөн Дархан-Уул аймгийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар-ыг Швейцар Улсын Маколин хотноо зохион байгуулагдах олон улсын сургалт, семинар, хамтарсан бэлтгэлд оролцох эрхээр шагнан урамшууллаа.


 

 


Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188