.jpg)
-Чөлөөт бөхийн 2026 оны оюутны их наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд их баярлалаа.
.jpg)
–Оюутны наадмын аваргын дэвжээнд хэдэн барилдаан хийж хүрэл медаль хүртэв?
-Оюутны их наадмын тэмцээнд гурван тойрог барилдаан хийж, хүрэл медаль хүртлээ.
.jpg)
-Танай жинд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Ер нь сул тамирчин гэж байгаагүй. Манай жингийнхэн бүгдээрээ л хүчтэй өрсөлдөгчид байлаа. Тэр дундаас ҮБТДС-ийн тамирчин Ундралмаа хамгийн хүчтэй байсан гэж бодож байна.
.jpg)
–Оюутны наадмаас хүрэл медаль хүртлээ. Харин дэлхийн оюутны “Универсиад” их наадамд оролцох сорилд өрсөлдөх боломж бий юу?
-Одоогоор дасгалжуулагчийнхаа удирдлага дор бэлтгэлээ сайжруулж байна. Хэрвээ боломж гарвал дэлхийн оюутны “Универсиад” их наадамд оролцохын төлөө хичээнэ.

–Энэ жилийн УАШТ-д барилдсан уу?
-Энэ жилийн 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-д хараахан барилдаж, чадаагүй ээ. Дараа жилийн УАШТ-д оролцоно гэсэн бодолтой байгаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Алтангэрэлийн Энхжин гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Ховд аймгийн Мөст суманд төрж, өссөн.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Энэ дөрөвдүгээр сарын 4-ний өдөр 20 нас хүрсэн.
–Аль сургуулийн хэддүгээр курсийн оюутан бэ?
-Би МУБИС-ийн БТС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн гуравдугаар курсийн оюутан.
.jpg)
–Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байхдаа сагсан бөмбөг, волейбол, жүдо бөхийн спортоор хичээллэж байсан. Харин одоо чөлөөт бөхдөө илүү анхаарал хандуулан, бүрэн төвлөрч хичээллэж байна.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо “Баянгол Аваргууд академи”-ийн МУГТ Б.Наранбаатар ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ Ц.Мандалсүрэн багш, дасгалжуулагч нарын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
–Чөлөөт бөхийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Чөлөөт бөхийн спортын нэгдүгээр зэрэгтэй.
–Анх яагаад чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Анх сонирхлоороо эхэлсэн. Би дээрээ хоёр ах, доороо нэг эрэгтэй дүүтэй. Багаасаа олон эрэгтэй хүүхдийн хамт өссөн болохоор нэлээн хөдөлгөөнтэй, гүйж харайсан охин байсан. Ах болон дүүтэйгээ барилдаж, ноцолддог байсан. Магадгүй үүнээс болоод л бөхийн спортыг сонирхож эхэлсэн байх гэж боддог.
-Бөхийн спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Анх бөхийн спортоор хичээллэж эхлэх үед аав, ээж хоёр бага зэрэг санаа зовж байсан л даа. Харин одоо бүрэн дэмждэг болсон. Авга ах “Бөхийн спорт охин хүүхдэд хэцүү биш үү. Бие хаа, гар хуруу нь эвдрэхгүй юу” гээд бага зэрэг шүүмжилж байсан” тал бий. Одоо бол бүгдээрээ дэмжиж тусалдаг.
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Чөлөөт бөхийн спортооор хичээллэсэн үеэс хойш өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Сахилга баттай болсон. Бие бялдар болон сэтгэлзүй илүү хүчтэй болсон шүү.
-Босоо, болон хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хийдэг вэ?
-Босоо барилдааны үед үүрэх, шилбээр хөл авах зэрэг мэхнүүдийг голчлон хийдэг. Харин хэвтээ барилдааны хувьд гэвэл накат шахана, гарт түлхүүр татах мэхийг гол төлөв түлхүү ашигладаг.
–Чөлөөт бөхөөр спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Оюутны их наадмын хүрэл медаль бол миний томоохон амжилтуудын нэг. Өмнө жил 2025 онд оюутны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. “U20” насны УАШТ-ний V байрт шалгарч байсан гэх мэт олон тэмцээнд орж байсан. Тэмцээнээс туршлага хуримтлуулж, алдаанаасаа суралцах боломж бүрдсэн нь миний хувьд хамгийн том амжилт гэж боддог оо.
-Чөлөөт цагаараа чөлөөт бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа алхах, ном унших дуртай. Чөлөөт бөхөөс бусад спорт тоглоомын төрлөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлдэг. Боломж нь олдож л байвал гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх илүү дуртай.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Энэ удаагийн оюутны их наадам надад хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Хөдөлмөрийнхөө үр дүнг мэдэрсэн онцгой мөч байсан.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Удахгүй болох чөлөөт бөхийн “U20” насны УАШТ-д барилдах бодолтой байгаа.
| А.ЭНХЖИН:Тэмцээн туршлага хуримтлуулж, алдаанаасаа суралцах боломж олгодог |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |