• Өнөөдөр 2026-04-21

Манай баг Азийн алтан медалийн төлөө барилдана

2026-04-19,   142

     Азийн аварга шалгаруулах тэмцээн холимог багийн тэмцээнээр үргэлжилж байна. Холимог багийн “D” хэсгийг тэргүүлсэн Монгол Улсын шигшээ баг, дөрөвний нэгийн шигшээ барилдаанд Узбекистан Улсын шигшээ багтай барилдаж 4:3-ын харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.

    Монголын баг, Узбекистаны багтай 3:3-аар тэнцсан. Манай багаас МУГТ Л.Энхрийлэн, өсвөрийн дэлхийн аварга ОУХМ Т.Ариунзаяа, “Улаанбаатар” их дуулгын аварга О.Уранбаяр нар ялалт авч ялалтын харьцааг 3:3 болгож тэнцүүлсэн юм.

   Нэмэлт барилдааны сугалаа татахад  -70 кг таарч, МУГТ Л.Энхрийлэн өрсөлдөгчөө 30 секундэд цэвэр ялж финалд шалгарав. Алтан медалийн төлөө Казахстан Улсын шигшээ багтай 16:00 цагаас барилдана.


 

 


Манай баг Азийн алтан медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188