.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Гантөмөрийн Мөнхзул гэдэг.
.jpg)
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Увс аймгийн Улаангом суманд төрж, өссөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 25 настай.
.jpg)
-Дунд сургуулийн сурагч уу, оюутан уу?
-Одоо ҮБТДС-ий дөрөвдүгээр курсийн оюутан. Удахгүй сургуулиа төгсөх гэж байна.
.jpg)
–Чөлөөт, самбо, жүдо гээд бөхийн хэдэн төрлөөр хичээллэдэг юм бэ?
-Миний анхны багш Шуурайн Бат-Очир маань өөрөө үндэсний бөх, чөлөөт бөхөөр илүү мэргэшсэн хүн байдаг. Тийм болохоор миний барилдааны үндсэн суурь эхлэл маань бол чөлөөт бөх байгаа юм. Тэгээд Увс аймгийн аварга шалгаруулах чөлөөт болон жүдо бөхийн тэмцээнд хоёуланд ороод түрүүлчихдэг байсан. Харин оюутан болсны дараа самбо бөхөөр хичээллэж эхэлсэн. Самбо бөх, чөлөөт бөх шиг хөлд ордог, жүдо бөх шиг барьцтай барилддаг болохоор маш их таалагдсан.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
- Одоо “Женко” клубт харьяалагддаг. Самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ Г.Үүрцолмон багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
.jpg)
–Самбо, жүдо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт барилдаан, жүдо бөхөөр 2013 оноос эхлэн хичээллэж эхэлсэн юм. Гэхдээ дунд нь бас 2-3 жил завсарлаж, цаг хугацаа алдсан тал бий.
.jpg)
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Самбо бөхийн ОУХМ цол хүртсэн. Харин жүдо бөхийн спортын мастер цолтой.
.jpg)
–Анх яагаад бөхийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Миний төрсөн газар Увс аймаг маань бөхийн өлгий нутаг болохоор, багаасаа бөх үзэж сонирхолтой хүүхэд байлаа. Манай хажуу айлын эгч маань барилддаг байсан юм. Тэр эгч их олон медальтай , мундаг барилддаг байсан. Тэгээд хажуу айлын эгч шигээ шилдэг тамирчин болохыг мөрөөдөх болсон. Нэг өдөр тэр эгчээс гуйж байгаад, анх удаа бэлтгэлийн зааланд нь даган очиж, бөх болох гараагаа эхлүүлж байлаа.
-Бөхийн спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Манай гэрийнхэн “Хэн чамайг дураараа бөхийн секцэнд ор гэж хэлсэн юм. Бөхийн спорт охин хүүхдэд тохирохгүй. Яагаад чи хөл, гараа гэмтээх гэж дурлаад байгаа юм. Одоо хурдан боль. Өөр юмны дугуйланд явж болдоггүй юм уу” гээд эсэргүүцэж эхэлсэн. Миний дуртай, сонирхсон спортын төрөл байсан болохоор гэр бүлээсээ нуугдаж, бэлтгэлд явдаг байв. Тэмцээн, уралдаанд ороод медаль хүртэж эхэлсэн цагаас хойш манай гэрийнхэн хориглохоо больж, харин ч илүү их дэмждэг болсон.
–Ер нь бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Бие бялдар, сэтгэл зүйн эерэг талын өөрчлөлтүүд мэдээж гарсан. Илүү эрүүл чийрэг, биеийн эсэргүүцэл сайтай болсон. Бөхийн спорт хүнд ёс зүйн хүмүүжил төлөвшил олгодог.
-Самбо бөхөөр барилдах үедээ босоо, болон хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хийдэг вэ?
-Босоо барилдаанаас гол төлөв тонгорох, ачих, хонгодох, давхар хамах мэхийг хийж барилдахыг хичээдэг. Харин хэвтээ барилдаанд шилжсэн үед даралт авна, хөл, гарт өчилт хийнэ.
–Бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V байрын шагналтай. Насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальтай. Оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын аварга, Монголын бүх ард түмний спартакиад наадмын аварга болж байсан.
-Чөлөөт цагаараа бөхийн спортоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Бэлтгэл, сургуулилалтгүй, чөлөөт цаг гарсан үед гар урлал хийдэг. Гар урлалд их сонирхолтой. Хатгамал, даалин, шигтгээ, наамал зэргийг хийнэ. Бас шинэ хоолны жор турших их дуртай.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд хоногшин үлдсэн хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Найзуудтайгаа их зүйл сурч, мэдсэн, туршлага хуримтлуулсан тэмцээн байсан.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо дөрөвдүгээр сарын сүүлээр улсын аварга шалгаруулах тэмцээн байгаа. УАШТ-ээс дараа, дараагийн олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрхээ авна. Тийм болохоор хариуцлагатай тэмцээн хүлээж байна даа.
| Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |