• Өнөөдөр 2026-04-13

Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Хятадын Шанхай хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.

   Тус тэмцээн найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орнуудын шилдэг шатарчид оролцдогоороо онцлог юм. Энэ удаад 12 орны 13 баг рапид төрлөөр (15+10) А, Б хэсэгт хуваагдан өрсөлдсөн байна.

Монголын шигшээ багт:

• Их мастер С.Билгүүн

• Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул

• “ФИДЕ” мастер Э.Баасансүрэн

нар багтаж, “Б” хэсэгт амжилттай тоглож, Казахстан, Египетийн хүчтэй багуудыг ардаа орхин шөвгийн дөрөвт шалгарсан юм.

    Хагас шигшээд Монголын баг ОХУ-ын багтай таарч ялагдсан ч хүрэл медалийн төлөө Беларусийн багтай ширүүн өрсөлдөөн өрнүүллээ. Хоёр тоглолтын нийлбэр дүн тэнцсэн тул блиц тоглолтоор шийдвэрлэж, эцсийн өрөгт 2:1-ээр ялалт байгуулснаар Монголын баг хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа Шанхай хотноо мандууллаа.


 

 


Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188