.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Та сайн байна уу. Намайг Ганжаргалын Анударь гэдэг.

–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн.
–Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Миний бага нас Завхан аймгийн Цагаанхайрхан суманд өнгөрсөн.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би багадаа гүйж, үсэрч, харайсан, хөдөлгөөн нь дийлдэггүй, сахилгагүй охин байсан гэсэн. Юм болгоны дээр авирч, мацаад гаргачихдаг байсан гэж аав, ээж хоёр ярьдаг.

–Танай гэр бүлд чамаас өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Гэр бүлээсээ ганц спортоор хичээллэж яваа нь би байгаа юм. Аав, ээж хоёр багадаа , дунд сургуульд байхдаа спортоор хичээллэдэг байсан байж магадгүй. Тэр талаар асууж байгаагүй юм байна шүү. Одоо бол манай гэр бүлд надаас өөр спортоор хичээллэдэг хүн байхгүй.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Би одоо 22 настай.
-Таеквондо-гоос гадна өөр тулааны спортоор давхар хичээллэдэг юм уу?
-Тийм ээ, таеквондогоос гадна циркийн жүжигчнээр хоёр дахь жилдээ хичээллэж байгаа. Циркийн акробатын жүжигчин хийдэг. Мөн тулааны спортын муайтай, холимог тулаан, бокс болон shoot box-оор давхар хичээллэдэг.
.jpg)
–Ямар сургуулийн хэд дүгээр курсийн оюутан бэ?
-2023 онд МУИС-ийн харьяа коллежийг төгссөн.
-Анх яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Анх манай хамаатны дүү таеквондогоор хичээллэж эхэлсэн юм. Дүүгээ дагаж бэлтгэл хийхийг нь очиж үзсэн юм. Тэгсэн таеквондо их гоё сонирхолтой санагдса. Тэгээд л сонирхолдоо хөтлөгдөн таеквондогоор хичээллэж эхэлсэндээ.
.jpg)
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байгаа вэ?
-“ITF” буюу Олон улсын таеквондогийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байна.
–Анх таеквондо заасан багш нь хэн бэ?
-Олон улсын таеквондогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, "Мөнх хөх сүлд" клубийн багш, ОУХМ Доржпаламын Аюурзана их мундаг хүн бий. Тэр дасгалжуулагчийн шавь даа.

–Таеквондо-гийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Олон улсын таеквондо-гийн хар бүс, олон улсын нэгдүгээр дантай. Спортын дэд мастер цолтой. Харин шүүтбоксын хар бүс “С” ангилалтай.
–Тулаанаас өмнө багадаа өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн сурагч байх үедээ өөр спорт сонирхдоггүй байсан. Тийм болохоор өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Харин дунд ангид ороод 14 наснаасаа хойш спортод хөл тавьсан.
–Таеквондо болон бусад тулааны спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?
-Таеквондогийн УАШТ-ий гурван алт, хоёр хүрэл медальтай. Таеквондогийн олон улсын тэмцээнэээс хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж байсан. Шүүтбоксын улсын аварга болж байлаа. Муайтай боксын улсын аваргын алтан медальтай. Гардан тулааны “Сонсогчийн алдар” тэмцээнээс мөнгөн медальтай. Холимог тулааны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
-Сэтгэлд тань хоногшин хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Бүх тэмцээн л дурсамжтай сайхан санагддаг . Онцолвол 2024 оны таеквондогийн УАШТ-ий үеэр дэвжээн дээр тулаан хийж байхдаа өрсөлдөгчөө огт санамсаргүйгээр өвдөгөөрөө цохилт хийж, торгуульж байсан. Олон тулааны спортоор хичээллэхээр тулааны үед рефлексээр өвдөг, тохойны цохилт хийчэх тохиолдол гардаг. Тулааны спорт болгон өөр, өөр дүрэмтэй шүү дээ. Тэднийг нь хооронд нь хольж, солих гээд байдаг тал бий.
–Таеквондо-гоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?
-Таеквондогоор хичээллэхийн хамгийн гоё мэдрэмж нь дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан байдаг.
-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?
-Оросын Холбооны Улсын тамирчин Евгений Оцимикийн тулааны арга барил, техник нь надад таалагддаг. Тийм болохоор түүнээс үлгэр дуурайл авахыг хичээдэг.
–Таеквондо-гийн тулаан, түль, хатуу биетийн төрлийн алинд илүү дуртай вэ?
-Надад Олон улсын таеквондогийн түль, хатуу биет хугалах төрлөөс илүүтэйгээр тулааны төрөл нь гоё санагддаг. Тулааны төрөлд дуртай.
-Чөлөөт цагаараа тулааны спортоос гадна өөр юу хийх дуртай вэ?
-Бэлтгэл, сургуулилалтгүй чөлөөт цаг гарсан үед зураг зурах дуртай.
-Одоо энэ 2026 онд оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-2026 онд УАШТ болон Таеквондогийн Ази тивийн аврга шалагруулах тэмцээн хүлээж байна даа.
| Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |