• Өнөөдөр 2026-06-30

Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа

2026-04-13,   228

      Монгол Улсад “Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор” болох Олон улсын таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн 2026 оны наймдугаар сарын 3-9-ний өдрүүдэд болох билээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг дэмжигч байгууллага “Электро Бау” ХХК болон  “MS International” зочид буудалтай, Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

    Гэрээг Олон улсын таеквондо-гийн Монголын холбооны ерөнхийлөгч Э.Галбадрах, “Электро Бау” ХХК-ийн төсөл хариуцсан захирал, Санхүүгийн зөвлөх А.Ундрахбуян нар зурав. Тус тэмцээнд Ази тивийн 31 орон, ОХУ, Австрали, Шинэ Зеланд улсуудын 1000 гаруй тамирчин, шүүгч, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцоно. “ITF”-ийн таеквондо-гийн спортыг дэмжигч, спонсороор “MS INTERNATIONAL HOTEL” оролцож байгаа юм.


 

 


Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188