• Өнөөдөр 2026-04-03

М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана

    Боксын "УЛААНБААТАР-2026" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд дэлхийн цомын аварга, ОУХМ Монхорын Намуун ялалт байгууллаа.

   Тэрбээр энэ удаагийн тулаанд Узбекистаны тамирчин Mushtariybonu Ibrokhimjonova хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр буулган авч Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа. Одоо М.Намуун мөнгөн медалийн төлөө тулалдах боломжтой болоод байна. Хэрэв тус тулаанд ялалт авч чадах юм бол Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах зам нээгдэнэ.


 

 


М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188