• Өнөөдөр 2026-04-03

Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно

    Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьер хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой оюутны улсын аварга шалгаруулах барилдаан зохион байгуулагдах гэж байна.

   Тус оюутны УАШТ  2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд болох юм. Тэмцээнд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний (2.5-аас дээш голч дүнтэй) оюутнууд оролцоно.

   Нэг сургуулиас нэг жинд дөрөв хүртэлх бөх -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг,| +95 кг, | үнэмлэхүй жингийн ангиллаар явагдана. Жин тус бүрийн аваргууд үнэмлэхүйд барилдана.


 

 


Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188