• Өнөөдөр 2026-04-01

Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ

     Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Одгэрэл Дархан-Уул аймагт ажиллалаа. Ажлын хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга А.Амараа болон холбогдох ажлын хэсгийн хүмүүстэй уулзав. Уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын хүндийн өргөлтийн дасгалжуулагч А.Нэргүйбаатарт “Спортын мастер” цол, тэмдгийг албан ёсоор гардуулан өглөө.

   2026 оны дөрөвдүгээр сарын 17–19-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтын талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

 


 

 


Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188