• Өнөөдөр 2026-03-23

Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов

   Пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж өндөрлөв.

   Тус 11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий гурав дахь өдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Б.Мягмарцэрэн суултын төрөлд 212.5 кг-ыг өргөснөөр тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 2022, 2023, 2024 онд энэ жинд дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд өнгөрсөн жил бэртэлийн улмаас өнжөөд байсан юм.


 

 


Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188