Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, спортын аяллыг шинэ бүтээгдэхүүн болгон таниулах зорилгын хүрээнд Монгол, Оросын хоккейн багуудын “Нөхөрсөг тоглолт” албан ёсоор эхэллээ. Өнгөрсөн жил ОХУ-ын Байгал нуурын мөсөн дээр эхэлсэн энэхүү уламжлал нь спортын нөхөрлөл хил хязгаар, цаг хугацаа, орон зайг үл харгалзан оршдогийг батлан харуулсан билээ. Байгал нуур, Хөвсгөл нуурыг “Эгч, дүүс нуур” хэмээн нэрлэдэгтэй адил энэ удаагийн тэмцээнийг цаашид Хөвсгөл далайн мөсөн дээр зохион байгуулах зорилт дэвшүүлээд байна.

Хэдийгээр энэ жилийн хувьд дэд бүтцийн бэлтгэл хараахан бүрдээгүй тул нийслэл хотноо зохион байгуулж байгаа ч ирэх жилүүдэд Хөвсгөл нуурыг олон улсын өвлийн спорт, аялал жуулчлалын шинэ төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Хоккейн спорт өндөр хөгжсөн ОХУ-ын баг тамирчидтай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй нь Монгол Улсын хувьд өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгож байна. Мөн спорт аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын жуулчдыг татах шинэ сэдэл үүсгэх болно. Монголын өвлийн аяллын брэндийг тодорхойлох чухал ач холбогдолтой болж байна.
.jpg)
Ийнхүү өвлийн спортын төрлөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоккейн спортыг олон нийтэд сурталчлах, хөгжөөн дэмжигчдэд дэлхийн хэмжээний тамирчдын ур чадварыг ойроос үзэх боломжийг бүрдүүлж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж байна.
| Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ |
|
“Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг ирэх долоо хоногт багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд үүрэг болголоо
2026-05-13 14:26:05
Б.ШИЖИРБОЛДЫН ТОДРОЛ
2026-05-13 08:50:46
Монгол, Серби Улсын ГХЯ-ны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-05-13 07:30:00
Азийн “АЙЧИ–НАГОЯА 2026” наадамд оролцох холбоодын уулзалт боллоо
2026-05-13 07:20:00
Ө.Сүлд боксын өсвөр үеийн Азийн аваргын төлөө тулалдана
2026-05-13 07:10:00
2026-05-13 07:00:38
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-13 07:00:34
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “ДАВС ҮҮРСЭН 40 ЖИЛ” БАРИМТАТ КИНО ТӨСӨЛ КАННЫН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-05-13 07:00:14
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “КНОПЧИН”
2026-05-13 07:00:05
ХУУЛЬ БАТАЛЖ ҮЗЭЭГҮЙ ГИШҮҮД КНОПОО ХУДАЛДАЖ БАЙНА
2026-05-13 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |