• Өнөөдөр 2026-03-12

МҮОХ-ны чуулган эхэллээ

    Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган эхэллээ. Чуулганд оролцвол зохих 171 гишүүнээс 136 нь хүрэлцэн ирсэнээр чуулган эхэлсэн бөгөөд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг чуулганыг нээж үг хэлэв. Мөн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Конвентри чуулганд оролцогчдод амжилт хүслээ. Одоо МҮОХ-ны тайланг танилцуулж байна.

   Чуулганд оролцогчдоос хамгийн ахмад нь 100 настай бол залуу нь 29 настай байна. Онцолбол, чуулганд Хөдөлмөрийн баатар, Ардын багш цолтой тав, гавьяат цолтой 11, ОУХМ 37, спортын мастер 16, олимп, дэлхийн медальтай таван тамирчин оролцож байна.

 

 

 

 


 

 


МҮОХ-ны чуулган эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188