• Өнөөдөр 2026-03-12

О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа

     Монгол Улсын мэргэжлийн боксчдын чансаа тогтоох "The Fight Club-2" эвентэд тулалдахаар Оюунцэцэгийн Есүгэн гэрээ байгууллаа. Боксын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн нь “Super bantamweight” буюу 55.3 кг-ын жинд тулалдана.

    Тэрбээр Монгол Улсын таван удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн наадмын хүрэл, “Парис-2024” олимпын наадамд оролцсон, мэргэжилд хоёр тулаан хийж, хоёр ялсан, мэргэжлийн боксын “WBO” холбооны Ази, Номхон далайн орнуудын аварга болсон Монголын энэ цаг үеийн шилдэг эмэгтэй боксчдын нэг билээ.


 

 


О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188