• Өнөөдөр 2026-03-08

Жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомоос 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ

    Турк Улсын Анталъя хотноо өсвөр үеийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн  “Мон-Алтуис Цагаанбаатар академи”, “Мон-Алтиус” ахлах сургуулийн сурагч Баярзулын Хулан охидын 44 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ.

    Мөг “Виннэр” дэвжээний тамирчин Лхагвадоржийн Саяжаргал охидын 52 кг-ын жинд хүрэл медаль, “Таван Хан” дэвжээ, “Цагаанбаатар Академи”-ийн тамирчин Мягмарын Энхбилэг хөвгүүдийн 60 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртжээ. Харин “Виннэр” дэвжээний Цогбадрахын Амин-Эрдэнэ охидын 44 кг-ын жинд шагналт V байрт шалгарсан байна.


 

 


Жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомоос 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188