МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамтай албан уулзалт хийж, Монголын баг тамирчдыг хүлээж буй олимп, тивийн наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр талууд өнгөрсөн сард өндөрлөсөн “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадамд ажилласан үр дүнгээ нэгтгэж, өвлийн спортыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Тус наадамд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон ССАЖЗЯ-ны Спортын бодлогын газрын дарга Д.Жаргалсайхан нар биечлэн оролцож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан нь дараа дараагийн наадмуудын бэлтгэл ажлыг хангахад нөлөөлөх зүйл болсон гэдгийг талууд цохон тэмдэглэв.
Талууд 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотноо явагдах зуны олимпын наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, тогтмол мэдээлэл солилцон хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдлээ. Мөн спортын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд анхаарч, илүү өндөр амжилт үзүүлэх үүднээс тэмцээн, уралдаан явагдах байршилтай урьдчилан танилцаж, холбогдох их сургуулиуд болон байгууллагуудтай хамтын түншлэл үүсгэх тал дээр анхаарч ажиллахаар болов.
2026 онд манай тамирчдыг хүлээж буй хамгийн том тэмцээн бол “Айчи-Нагояа- 2026” Азийн наадам юм. Есдүгээр сард эхлэх тус наадамд манай улсаас 500 гаруй тамирчин, албаны хүмүүс оролцох төлөвтэй байгаа билээ. Иймд Азийн наадамд оролцох спорт холбоод, шигшээ багийн тамирчдыг дэмжих чиглэлд тодорхой шат дараалсан арга хэмжээ авахаар холбогдох газруудад үүрэг болголоо.
Энэ 2026 оны сүүлээр Сенегалын Дакар хотноо залуучуудын олимпын наадам явагдана. Африк тивд анх удаа зохиогдох уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам томилогдоод байгаа юм. Тиймээс тус наадамд оролцох спорт холбоод, баг, тамирчдыг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Залуучуудын наадамд оролцох тамирчдын нэрс дөрөвдүгээр сард эцэслэн тодорхой болох юм.
“Милан-Кортина-2026” наадмын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нар Азийн олимпын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хусайн Аль-Муссаламтай албан уулзалт хийж, 2030 онд Монгол Улсад Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байсан билээ. Үүнтэй холбоотой дараагийн алхамуудыг тодорхойлж, Засгийн газар, яам болон МҮОХ-оос авч хэрэгжүүлэх ажлуудыг харилцан тохиролцов.
Уг уулзалтад ССАЖЗ-ын Спортын бодлогын газрын дарга Д.Жаргалсайхан, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Ш.Баясгалан, МҮОХ-ны гадаад харилцааны албаны дарга Б. Баяртуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх А. Ундрал нар байлцав.
| Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |