• Өнөөдөр 2026-03-05

“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө

    “Милан–Кортина- 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөх гэж байна. Пара гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)-д өрсөлдөнө.

     Тэрбээр эрэгтэйчүүдийн дараах төрлүүдэд оролцоно. Спринт, сонгодог техник (зогсоо ангилал), 10 км-ын завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал), 20 км-ын завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)-д уралдах юм.

      Харин Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)-д өрсөлдөнө. Түүний хувьд мөн адил спринт, сонгодог техник (зогсоо ангилал), 10 км-ын завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал), 20 км-ын завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал) төрлүүдэд хүч сорих юм.

     Пара уулын цанын төрөлд Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)-д өрсөлдөнө. Тэрбээр эрэгтэйчүүдийн жайнт слалом (зогсоо ангилал), слалом (зогсоо ангилал) төрлүүдэд өрсөлдөнө.


 

 


“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188