Монголын чөлөөт бөхийн холбооноос 2026 оны эхэнд зохион байгуулагдсан УАШТ-д өнгөлсөн олимпын жингүүдийн жин тус бүрийн шилдэг найман бөхийн чансаа өндөр тэмцээнийг Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” ордонд “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран анх удаа зохион байгуулж байна. Ингэхдээ өрсөлдөөн өрнүүлэх зорилгоор олимпын бус жинд өндөр амжилттай гаргасан бөхчүүдийг жин өгсөж, эсвэл хасаж орох бололцоог олгосон юм.
Энэ удаагийн тэмцээн нь дотоодын тамирчдын өрсөлдөх чадварыг сайжруулах, бэлтгэл, сургуулилалтаа эрчимжүүлэх, туршлага хуримтлуулах зэрэгт ихээхэн үр дүнтэй байх нь гарцаагүй юм. Тэмцээний нээлтийн ёслолын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар “Уг тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийллээ.
.jpg)
Чөлөөт бөх бол манай улсын олимпын “Топ-4” спортын нэг. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сүүлийн жилүүдэд олон шинэ санал, санаачлагыг ажил хэрэг болгож байгаа. Энэ хүрээнд тамирчдын дунд тогтмол зохион байгуулах дотоодын тэмцээний тоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн, 6-7 ангиллын УАШТ-ийг жил бүр явуулж, хэвшээд байна.
Мөн Монголын чөлөөт бөхийн холбооноос 2026 оныг “Бэлтгэл, дасгал сургуулилалтын жил” болгон зарласан. Үүний хүрээнд Японы Үндэсний шигшээ багийг ес жил дасгалжуулахдаа 14 олимпын аварга бэлтгэсэн Казүхито Сакай багшийг урьж ажиллуулж байгаа юм.
Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид маань АНУ, ОХУ, Японы шигшээ багуудтай хамтарсан бэлтгэлд оролцоод ирсэн. Тиймээс уг тэмцээний ач холбогдол нь нэгдүгээрт, дотоодын тамирчдын өрсөлдөх чадварыг сайжруулахад, хоёрдугаарт, тамирчид маань бэлтгэл сургуулилалтынхаа үр дүн, үйл явцыг үнэлэхэд чухал тус болох нь лавтай юм.
М.МӨНХГЭРЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 50 КГ-ЫН ЖИНД АВАРГАЛЛАА

Чөлөөт бөхийн 90 сая төгрөгийн шагналын сантай, олимпын жингийн жин тус бүрийн "Шилдэг-8" бөхийн чансаа өндөр анхдугаар тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үе болон залуучууд, “U23” ангиллын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл түрүүллээ. Харин улсын аваргын энэ жинд сүүлийн хоёр жил дараалан аваргалаад байгаа Б.Мөнхнар мөнгөн медальтан боллоо. Хүрэл медалийг Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний тамирчин Б.Сувд-Эрдэнэ хүртэв.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн:
1. М.Мөнхгэрэл (Оргил)
2. Б.Мөнхнар (Алдар)
3. Б.Сувд-Эрдэнэ (Хантайшир)
ЭМЭГТЭЙ 57 КГ-ын ЖИНД Б.ХУЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

"Шилдэг-8" анхдугаар тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д энэ жингийн улсын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ, Б.Хулан, 59 кг-ын улсын аварга Х.Болортуяа нар финалдсан. Шигшээ барилдаанд ДАШТ болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан илүүрхэж ялснаар түрүүллээ. Энэ жингийн мөнгөн медалийг "Аврагч" спорт хорооны тамирчин, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа гардсан. 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, "Төв Арж" клубийн бөх Ү.Мөнхчимэг хүрэл медалийн эзэн болов.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. Б.Хулан (Аврагч)
2. Х.Болортуяа (Аврагч)
3. Ү.Мөнхчимэг (Төв Арж)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-д З.ЗАНАБАЗАР ТҮРҮҮЛЭВ
.jpg)
Сүүлийн хоёр жилийн улсын аваргаар 61 кг-д хүч сорьсон ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Занабазар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" анхдугаар тэмцээний 57 кг-ын жинд түрүүллээ. Өнөө жил энэ жингийн улсын аваргаас мөнгө, хүрэл медалийг гардсан тамирчдын медалийн өнгө энэ удаад ч мөн давтагдсан юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. З.Занабазар (Хилчин)
2. М.Даваабанди (Алдар)
3. С.Жигүүр (Аварга)
3. З.Батмэнд (Алдар)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 74 КГ-Д ОУХМ З.СУМЪЯАБАЗАР АВАРГАЛЛАА
.jpg)
МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит "Шилдэг-8" дотоодын чансаа өндөр анхдугаар тэмцээний 74 кг-ын жинд Ази тивийн аваргын хүрэл медальт, улсын гурван удаагийн аварга, ОУХМ З.Сумъяабазар түрүүлэв. Энэ жил улсын аваргаар сайн барилдаж, энэ жинд өнгөлсөн тамирчид ахин медалийн тавцанд гарсан бол харин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУГТ Т.Тулга жин өгсөж барилдаад хүрэл медалийн эзэн боллоо. Т.Тулга гавьяат өмнө нь 65, 70 кг-ын жинд зодоглож байсан бол энэ удаа 74 кг-ын жинд барилдсан юм.
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын дүн:
1. З.Сумъяабазар (Хилчин)
2. Э.Төгсжаргал (Дархан Хасу FOHOW)
3. Т.Тулга (Хүч)
3. М.Толуй (Тэх Мөнх).
| “ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |