• Өнөөдөр 2026-03-03

ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ

     Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам болон ОХУ дахь Монгол оюутны холбоо хамтран зохион байгуулсан “ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын чуулга уулзалт-2026”  Үндэсний судалгааны Москвагийн эрчим хүчний их сургууль дээр амжилттай болж өндөрлөсөн байна. Уг чуулга уулзалтад нийт таван хотын 100 гаруй оюутан оролцжээ.

     Чуулга уулзалтаар дамжуулан ОХУ-д суралцагч нийт монгол оюутнуудын төлөөлөл болсон залуус танилын хүрээгээ тэлж, мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна өөрт тулгамдаж буй нийгмийн болон эрх зүйн шийдвэрлэх асуудлуудыг хуваалцаж холбогдох байгууллагуудад хандахаар шийдвэрлэсэн байна.

    Энэхүү чуулганаас гарсан бүхий л шийдэл, санал санаачилга нь монгол хүний үнэ цэнийг хилийн чанадад өндөрт өргөх, ОХУ болон Монгол Улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын өрсөлдөх чадвар, эв нэгдэл, эх оронч үзэл, хөгжил дэвшилд мэдэгдэхүйц дэвшил авчирна хэмээн дүгнэж байна.


 

 


ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188