• Өнөөдөр 2026-02-28

Дэлхийн аварга Этэри Липартелиани медальгүй хоцорлоо

     Узбекистан Улсын Ташкент хотод Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн цуврал “Гранд слам” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр их дуулга тэмцээний эхний өдөр дэлхийн аварга, Гүржийн Этэри Липартелиани медальгүй хоцорлоо.

    Тэрбээр 57 кг-ын жинг толгойлон “А” хэсгийн аварга болсон. Шөвгийн дөрөвт Узбекистаны Shukurjon AMINOVA-д ялагдсан. Улмаар 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Хорватын Ana Viktorija PULJIZ ялагдаж, тавдугаар байрт орлоо.

    Харин түүний нөхөр Tемур Нозадзе 66 кг-ын жинд,  ABE Hifumi-ий аваргад ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. “Ташкент-2026” их дуулгын 57 кг-д Узбекистаны Shukurjon AMINOVA алтан медаль, Японы Mio SHIRAKANE мөнгөн медаль, Бразилын Jessica LIMA, Хорватын Ana Viktorija PULJIZ нар хүрэл медаль хүртлээ.

 


Дэлхийн аварга Этэри Липартелиани медальгүй хоцорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188