• Өнөөдөр 2026-02-28

М.Намуун, Э.Номуундарь, Х.Билгүүнсайхан нар мөнгөн медалийн төлөө тулаан хийнэ

      Болгарын Софи хотод сонирхогчдын боксын Европын хамгийн олон жилийн түүхтэй тэмцээнүүдийн нэг болох 77 дахь удаагийн “Странджа-2026” болж байна. Тус тэмцээнд 31 орны 340 орчим боксчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дасгалжуулагч Ж.Отгонбаяр, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлагад эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин ур чадвараа сорьж байна.

      “СТРАНДЖА-2026” олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Х. Билгүүнсайхан Казахстаны тамирчин Kenzhibek Baglan-ийг шүүгчдийн 5:0-ийн саналаар ялж хүрэл медалын болзол биелүүлсэн билээ. Харин өнөөдөр хоёрдугаар сарын 28-ны өдөр ОУХМ. Х. Билгүүнсайхан АНУ-ын “Залуу-Од” Lorenzo Patricio-той мөнгөн медалийн төлөө тулалдана.  Lorenzo Patricio-ийн хувьд албан ёсны бүртгэлд сүүлийн 32 тулаан дарааллан ялаад байгаа бөгөөд 2023 оны наймдугаар сарын 8 -аас хойш ялагдалгүй яваа тамирчин юм байна.

     Мөн өнөөдөр спортын мастер Э. Номундарь Украины тамирчин 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Okhota Hanna-тaй мөнгөн медалийн төлөө, ОУХМ. Намуун 60 кг-ын жинд Бразилийн тамирчин шинэхэн дэлхийн аварга Rebecca Santos-той мөнгөн медалийн төлөө тулалдана.

 

 


 

 


М.Намуун, Э.Номуундарь, Х.Билгүүнсайхан нар мөнгөн медалийн төлөө тулаан хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188