• Өнөөдөр 2026-02-27

Б.Хорлоодой “Ташкент-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана

     Жүдо бөхийн “Ташкент-2026” их дуулгын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой барилдаж байна. Тэрбээр “В” хэсгийг толгойлон барилдсан. Б.Хорлоодой нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тажикстаны Madina QURBONZODA-г ялсан.

    Гуравдугаар тойргийн барилдаанд Бразилын Gabriela CONCEICAO-г ялж, “В” хэсгийн аварга болсон. Шөвгийн дөрөвт ОХУ-ын Liliia NUGAEVA-тай барилдаж ялав. Одоо финалийн барилдаанд аваргын алтан медалийн төлөө, Японы Kokoro FUJISHIRO, Италийн Odette  GIUFFRIDA нарын хэн ялсантай барилдана.

 


Б.Хорлоодой “Ташкент-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188