• Өнөөдөр 2026-02-27

Б.Хорлоодой “В” хэсгийн аварга болж, шөвгийн дөрөвт үлдлээ

     Жүдо бөхийн “Ташкент-2026” их дуулгын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой барилдаж байна. Тэрбээр “В” хэсгийг толгойлон барилдсан. Б.Хорлоодой нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тажикстаны Madina QURBONZODA-г ялсан.

   Гуравдугаар тойргийн барилдаанд Бразилын Gabriela CONCEICAO-г ялж, “В” хэсгийн аварга боллоо. Шөвгийн дөрөвт ОХУ-ын Liliia NUGAEVA-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол аваргын алтан медалийн төлөө, ялагдах юм бол хүрэл медалийн төлөө байрилдах юм.

 


Б.Хорлоодой “В” хэсгийн аварга болж, шөвгийн дөрөвт үлдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188