• Өнөөдөр 2026-02-23

Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав

    Өвлийн олимпын XXV наадам хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали Улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө.

   Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1-ээр ялж 46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав.

   Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулж Монголын спорт олимпизмын түүхэнд нэгэн тод томруун үйл явдлыг дансаллаа.

   АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны хоёрдугаар сарын-22-ны өдөр олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол 46 жилийн дараа буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр гурав дахь алтан медалиа хүртэж өвлийн олимпын наадмын амжилтын түүхээ зузаатгалаа.


 

 


Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188