Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч салбар салбартаа өндөр амжилт бүтээл гаргасан зарим хүнийг шагнаж урамшуулсан. Үүнд Хөдөлмөрийн баатар цолоор Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэрийг, гавьяат тамирчин цолоор Т.Түвшинтулгыг шагнаж урамшуулсан билээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Хөдөлмөр баатар Д. Сэрээтэр, МУГТ цол хүртсэн Т.Түвшинтулга нарыг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Хойч үедээ үлгэр дуурайлал болж, баг тамирчдадаа дэлхийн түвшинд бэлтгэсэн багш таны хөдөлмөр зүтгэлд талархая, дасгалжуулагчийнхаа хичээл зүтгэл, хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдаагүй тамирчин таниар бахархаж байна” хэмээн онцлов.
Д.Сэрээтэр нь “Мехико–1968” зуны олимпын наадмын хүрэл, 1970 оны ДАШТ-ий хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин, улсын харцага цолтой нэгэн. Харин Т.Түвшинтулга нь 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2014 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Монгол Улсын зургаан удаагийн аварга, Иван Ярыгины нэрэмжит тэмцээний мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.
| БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |